359 байгууллага шилэн дансанд мэдээллээ орууллаа

 

Оны эхнээс мөрдөж эхэлсэн Шилэн дансны хуулийн хэрэгжилт, түүний явц байдлын талаар аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар авч хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар шилэн дансны нэгдсэн системд Сэлэнгэ аймгийн 359 төр, төсвийн байгууллага бүртгэгдэн 2015 оныхоо төсвийн мэдээллийг байршуулаад байна.
 
Шилэн дансны цэсэнд эхнээсээ суугдаагүй ОНӨААТҮГазрууд ч байгаа тул холбогдох дээд шатны газарлуу мэдэгдэж, түр хүлээгдээд байгаа юм.
 
Аймгийн Засаг даргаас ямар ч асуудалгүйгээр хугацаанд нь мэдээллээ байршуулах, хариуцан ажиллаж байгаа хүмүүст хуулийн заалт, цаг хугацааг нарийвчлан хүргүүлж хүн нэг бүрийг үүрэгжүүлэх, байгууллагуудыг бүртгэлжүүлэн, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн ямар нэг болохгүй, бүтэхгүй гэдэг асуудлыг энэ өдрөөр цэглэж, цаашид зөвхөн хариуцлагын тухай асуудал яригдах тул анхаарч ажиллахыг зөвлөлөө.