Аймгийн нийт багууддаа хүрч ажиллалаа

 

2014 оныг манай аймаг “Ээлтэй орчин их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан билээ. Зарласан жилийн хүрээнд “Төрийн үйлчилгээний ээлтэй баг” шалгаруулах болзолт уралдаан бүтэн нэг жилийн хугацаанд явагдсан.
 
Болзолт уралдааны хүрээнд баг ямар ажил хийсэн, онцлох шинэлэг ажил үйлчилгээ юу болох, цаашид анхаарах ямар асуудлууд байгаа зэрэгтэй танилцаж, байгаа байдлыг бодитоор үнэлж, дүгнэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаагаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн нийт багууддаа хүрч ажиллалаа.
 
Манай аймгийн сумдын нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч одоогоор өвөлжилт хүндрээгүй байна. Сум, багууд улс, аймгийн хөрөнгө оруулалтаас гадна орон нутгийн хөгжлийн сангаараа багагүй бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. 2015 онд аймгаас төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болсон багийн үйл ажиллагааг улам бүр чадавхжуулж, чанар хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгыг тавин ажиллаж байна.