Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээлж байна

 

Нийт ААН,байгууллагын нягтлан бодогчдийн анхааралд: Жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2 сарын 10-с өмнө цахимаар тушааж, илгээсэн байх хуулийн үүрэг хүлээдэг бөгөөд цахимаар илгээж байхдаа аудит хийлгэсэн, хийлгэж байгаа, хийлгэх гэж байгаа аудитын компанийн нэрийг (жишээ нь Бизкон Аудит ХХК) сонгож, баталгаажуулж санхүүгийн тайлангаа илгээх болно. Сонгосон аудитын компаниар санхүүгийн тайландаа аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмж авах бөгөөд аудит хийлгэсэн эсэхийг тухайн харьяалагдах нийслэл, дүүрэг, аймгийн бүртгэлийн мэргэжилтэн баталгаажуулж, хяналтаа тавьж, аудит хийлгээгүй бол хийлгүүлэх шаардлага тавьж ажиллах юм байна. 2014 оны санхүүгийн тайланд аудит хийж, санхүүгийн тайланг засварлах эцсийн хугацаа нь 2015 оны 12 сарын 31-р тасалбар болгох юм байна. Өөрөөр хэлбэл заавал 2 сарын 10-нд багтааж аудит хийлгэсэн байхыг шаарддаг шаардлага энэ удаад бүхэл жилийн туршид аудит хийлгэхээр өөрчлөгдсөн байна.