“Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран уламжлалт “Сэлэнгэд үйлдвэрлэв-2015” үзэсгэлэн худалдааг аймгийн төв Сүхбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
 
Сэлэнгэ аймгийн 17 сум, ОХУ-ын Буриад улсын Хиагтын районы нийт 160 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн 90 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Сар шинийн тавгийн идээ, бүх төрлийн цагаан идээ, ноолууран хувцас, год болон хром гутал, боловсруулж савласан болон боловсруулаагүй хүнсний бүх төрлийн ногоо, баярын гоёл болсон өнгө загвар хийцийн өргөн сонголттой дээл хувцас, гэр ахуйн модон эдлэл, орсын нарийн боов, булочка, бялуу, сувинер, гоймон, чихэр гээд хэн хүний хэрэгцээт, Сэлэнгэдээ үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Сэлэнгэчүүд өргөн сонголттойгоор худалдан авч, үйлдвэрлэгчид маань 6,5 сая төгрөгийн борлуулалт хийлээ.