Улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тэргүүний тариаланч хамт олны шагналыг гардууллаа

 

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат нарын бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 14,15-ны өдрүүдэд манай аймгаас Монгол Улсын “Сайн малчин”, “Тэргүүний тариаланч”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарсан аваргуудын шагналыг гардуулан өглөө.
 
Манай аймгаас Монгол Улсын “Сайн малчин”-аар Жавхлант сумын 1-р багийн иргэн Г.Баасанжав, Ц.Эрдэнэ, Орхонтуул сумын 2-р багийн иргэн Г.Даваадорж, Орхон сумын Б.Буянбат, Монгол Улсын “Тэргүүний тариаланч”-аар Түшиг сумын Б.Алтангэрэл, Б.Мөнхжаргал, Цагааннуур сумын Т.Гантөмөр, Орхонтуул сумын Д.Ганхуяг, Хушаат сумын О.Баярдалай, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор Цагааннуур сумын “Баян Сэлэнгэ”ХХК, Орхонтуул сумын “Агро шим”ХХК, Хушаат сумын “Элит үр”ХХК тус тус тодорсон. Мөн Цагааннуур сумын 1-р багийн иргэн М.Пүрэвдорж “Алтан ишиг”, Баянгол сумын 3-р багийн иргэн Ц.Булган “Алтан хурган”-ны эзнээр шалгарсныг хотонд нь гардуулан өглөө.