“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нь” сургалт зохион байгуулагдлаа

 

Аймгийн төв Сүхбаатар хотод хүн худалдаалах гэмт хэргийн талаар зөв ойлголт өгөх, “Хүн худалдаалахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах, сурталчилах, мэдээлэх зорилгоор “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
 
Сургалтанд шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаагч, тахарын албаны нийт 40 хүн хамрагдав. Сургалтын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ёндонжамц “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Олон Улсын хууль, эрх зүйн орчин”, Сум дундын 20-р Шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг “Хүн худалдаалах хэргийн ойлголт, Монгол улс дахь нөхцөл байдал, Хүн худалдаалах хэргийн төрлүүд”, Цагдаагийн газрын ГХТТасгийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Батбаяр “Хүн худалдаалах гэмт хэрэг, хууль бусаар хил нэвтрүүлэх, цагаачлалын ялгаа”, өмгөөлөгч М.Гансүх “Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль, хүн худалдаалах хэргийг илрүүлэх, нотлох, аймгийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор Г.Оюунбаяр “Хүн худалдаалах хэргийн хохирогч, Бусад гэмт хэргээс ялгарах онцлог”, 9-р тойргийн Тахарын албаны мөрдөгч Ц.Мөнхтүмэн “Гэрч хохирогчийг хамгаалах тухай” сэдвүүдээр мэдээлэл хийж, харилцан ярилцаж, дасгал ажил явагдлаа.