Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр “Хангалттай” үнэлэгдэв

 

Аймгийн ИТХ-ын 13-аар хуралдаан хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар ямар ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжаваас тодуурллаа. 
 
Хуулийн дагуу аймгийн Засаг даргын үйл ажилллагааны хөтөлбөрийн биелэлтийг жилдээ 1 удаа ИТХ сонсож байх ёстой. Уг нь бид 12-аар сард хурлаа хийгээд эдийн засаг нийгмийн үндсэн чиглэл, аймгйин Засаг даргын хөтөлбөрийн биелэлт гээд хэлэлцдэг байсан. Энэ бол аймгийн ажлын дүн эцэслэгдээгүй, санхүүгийн тайлан баланс гараагүй байдаг үе. Тиймээс бид 2 жилийн өмнөөс эхлээд аймгийн Засаг даргын хөтөлбөрийн биелэлтийг дараа жилийнх нь эхэнд тайлан бланс гарсан хойно нь аудитаар баталгаажуулсны дараагаар хэлэлцдэг болсон. Энэ үүднээс том хурал хуралдлаа. Хурлын эхэнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбатын эхний 2 жилд хийсэн ажлын тайланг хэлэлцлээ. Мөн төсвийн 2014 оны орлого, зарлагын гүйцэтгэлийг хурлаар баталдаг. Хичнээнийг олоод хичнээнийг зарах вэ гэдгийг төлөвлөөд он гарсны дараа баталдаг журамтай. Энэ дагуу 2014 оны төсвийн гүйцэтгэлийг баталлаа.
 
 
Манайд 2007 онд баталсан газар зохион байгуулах аймгийн том төлөвлөгөө бий. Энэ төлөвлөгөөнд тодотгол орох асуудлыг хэлэлцэж баталлаа. Одоо сумын төвүүд тэлж байна. МУ-ын газар өмчлүүлэх, эзэмшүүлэх хуулийн дагуу өрхийн гишүүн бүрт газар шинээр олгох, бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх гээд олон ажил асуудлыг зохион байгуулсны үр дүнд суурьшлын бүсүүд хуучин төлөвлөж байсан хэв хэмжээнээсээ халиад шинэээр бий болж байна. Энэ талаар орсон өөрчлөлтүүдийг тусгах шаардлагатай болсон. Мөн 1949 онд Орос, Монголын хамтарсан хувь нийлүүлсэн байгууллагыг анх байгуулахдаа төмөр замын трансын дагуу тодорхой газар нутгийг олон улсын мэдэлд өгнө гээд заачихсан. Тэрийг одоо болтол баталгаажуулаагүй байсныг Төмөр замын байгууллага мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан байгаа. Үүнийг ерөнхий төлөвлөгөөнд тусгаж өгөөчээ гэсэн хүсэлт ирсэн. Эдний маршрут, замын дагуу зурвас газруудыг Сэлэнгэ аймгийн ард иргэд аж ахуйн нэгжүүдийн оролцоотой тэдний эзэмшлийн газруудыг гаргаад үлдэж байгаа газруудыг нь хуулийн дагуу ямар зай завсар байдаг юм тэр талбайн хэмжээгээр нь баталж өглөө. \
 
Манай иргэд мэдэж байгаа. Манай нутгаар дайраад Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам баригдах асуудал 2 жил яригдаж байна. Энэ ажлыг хийх компани угтвар бэлтгэл ажлаа хийж байгаа юм байна. Зураг төсвөө хийлгээд, ЗГ-ын тендерт ялаад, ялсныгаа баталгаажуулаад, трансыг нь Зам тээврийн яамны сайдын тушаалаар батлуулсан байна. Батлуулсан трансаа газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж өгөөчээ гэсэн саналыг бидэнд тавьсан. Ийм 3 бүлэг зүйлийг ерөнхий төлөвлөгөөнд тусгаж баталлаа. Трансын хувьд чиглэлийг нь л тогтоож өгсөн. Цаашдаа энэ зам тодорхой хэмжээнд манай иргэдийн газар тариалангийн, өвөлжөө хашааны, хадлангийн гэх мэт газруудаар дайран өнгөрч байгаа зүйлүүд байна. Үүнийг Иргэний тухай хууль, Газрын тухай хуульд заасны дагуу энэ компани аж ахуйн нэгжүүдтэй харилцан тохиролцож, улсын хөгжлийн энэ том төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээгээр үүрэг хүлээж ажиллахаар тусгасан. Бид ямар ч гэсэн мэргэжлийн байгууллагууд нь үнэлээд, сайдын тушаалаар баталгаажуулсан энэ трансыг албан ёсоор баталлаа.
 
Дараагийн асуудал байгаль орчныг хамгаалах сан гэж манайд байдаг. Байгальд хор хохирол учруулсан нь албан ёсоор шүүхээр тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлүүлдэг. Энэ нөхөн төлүүлсэн хуримтлалыг нь төвлөрүүлдэг ийм сан. Энэ сангийн зүйл заалтыг нь цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардлага бий болсон. Сангийн орлого төвлөрүүлэх зарцуулалтанд хяналт тавих журмыг албан ёсоор баталж өглөө.