450 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст ТАЛАРХАЛ гардууллаа

 

Сэлэнгэ аймаг Монгол Улсын 2014 оны “Шилдэг аймаг"-аар шалгарсан энэ мөчид тус аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Сэлэнгэ сайхан нутгийнхаа нийт хөдөлмөрч ард иргэддээ, Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийт ажилтан албан хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Мөн тэрээр бидний энэ амжилт бол та бүхний хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлоод нийт 450 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст талархал гардууллаа.