Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөр болон Монгол Улсын “Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт” ТББ-ын шугамаар Сэлэнгэ аймагт 2015 оны 10-р сарын 19-20-ны өдрүүдэд “Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн гэрээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтанд манай аймгийн албад, хэлтэс, агентлагуудаас нийт 67 төрийн албан хаагчид хамрагдлаа. Сургалтын эхэнд оролцогчдод Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан үзэл баримтлалын зарим асуудлаар мэдээлэл өгсөн. Сургалтаар хувь хүний гүйцэтгэлийн менежмент, төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх арга зүйн зарим анхаарах асуудал, менежерийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх арга зүйн зарим анхаарах асуудал, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх арга зүйн зарим анхаарах асуудал, төрийн албаны цалин хөлс, урамшууллын талаар, улсад болон төрийн албанд ажилласан хугацааг тооцох аргачлал, нийт нэмэгдлийн хязгаарыг тооцох аргачлал, тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчид олгох буцалтгүй тусламжтай холбогдсон үйл ажиллагаа, ажилд томилох, цалин хөлс тогтоох шийдвэрийн төсөл, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, төрийн жинхэнэ албанд туршилтын хугацаа хэрэглэх арга зүй зэрэг чухал асуудлаар сургалт явагдлаа. Тус сургалтыг Удирдахуйн ухааны магистр Х.Шаандар удирдан явууллаа.