Аймгийн ЗДТГ-ын хамт олон "Шударга ёсны төлөө-2015" шагналын эзэд боллоо

 

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хамт олон Авлигын эсрэг Олон улсын өдөрт зориулсан "Шударга ёсны төлөө-2015" шагналын эзэд боллоо.
 
Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд "Шударга ёсны төлөө-2015" уралдааныг зарлан явууллаа. Энэхүү уралдаанд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас:
 
1.”Авилга, ашиг сонирхолын зөрчилтэй тэмцэх хүсэл зориг, эрмэлзлэлтэй удирдлага” номинацид аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа,
 
2.”Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон нийтэд хүртээмжтэй, оролцоог хангасан шударга ёсны аян зохион байгуулсан байгууллага”-д аймгийн ЗДТГ, Сайхан сумын ЗДТГ,
 
3.”Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх талаар шинэ санал, санаачлага гаргасан төрийн байгууллага” номинацид аймгийн ЗДТГ, Сайхан сумын ЗДТГ,
 
4.”Шударга ёс бидний тэмүүлэл” номинацид хичээлийн хөтөлбөрийг хүүхэд залууст сонирхолтой хэлбэрээр баяжуулан таниулах ажлыг зохион байгуулсан сургалтын байгууллагад Шаамар сумын ЕББД сургууль, Сайхан сумын ЕББД сургууль,
 
5.”Эрүүл мэндийн салбарын шударга байдлыг дэмжих аянд идэвхитэй оролцсон хамт олон, байгууллага” гэсэн 5 номинацид тус тус нэр дэвшүүлж, хийсэн ажил үйлсээрээ оролцсон юм.
 
Монгол улсын хэмжээнд Шударга ёсны төлөө хийгдэж байгаа анхдагч энэхүү арга хэмжээний нэр дэвшүүлсэн номинациуддаа шалгарч, хийсэн ажил үйлсээрээ олон нийт тэр дундаа төрийн байгууллагын удирдах ажилтны авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, уриалах, үлгэр дууриалал үзүүлэх зорилго бүхий тухайлбал:”Авлигатай тэмцэх санал, санаачлагын хүрээнд Авлигын эсрэг хууль тогтоомжоор сургалтууд болон сарын аян зохион байгуулсан, төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх зорилгоор “Чанарын удирдлагын тогтолцоо” олон улсын стандартыг нэвтрүүлсэн, аймгийн ЗДТГ, Германы хамтын ажиллагааны байгууллагатай хамтран төрийн захиргааны албан хаагчдад үе шаттай сургалтуудыг зохион байгуулж, аймгийн ЗДТГ-ын 2015-2018 стратеги төлөвлөгөө, зураглал гаргаж, хэрэгжилтийг эхлүүлсэн, зарласан жилийн хүрээнд иргэдэд чиглэсэн 69 багц ажлыг хэрэгжүүлсэн, аймгийн ЗДТГ-аас Авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн ажил үйлчилгээг ил тод шуурхай үзүүлэх талаар төрийн албан хаагчдад уулзалт, зөвлөгөөн, сургалтуудыг зохион байгуулсан, ТББ-тай хамтран ажиллаж аймгийн Засаг даргаас зохион байгуулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлж, ТББ-уудын холбоог байгуулж, 4 талт түншлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн, төрийн албаны салбар зөдлөлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулж, олон нийтэд мэдээлсэн, мөн Шаамар сумын Засаг даргын сонсгол, Төрийн албаны мэргэшлийн шалгалтын явцыг иргэд, олон нийтэд нээлттэй болгох зорилгоор улсад анх удаа телекамерийн хяналтын систем нэвтрүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх шалгуурыг аймгийн Засаг даргын эрх хүрээний байгууллага, сумдын ЗДТГ-т явуулахаар санаачлан эхлүүлэхээр төслийг боловсруулан, Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхийн хэлтэст хүргүүлэн хянуулсан зэрэг шинэлэг үйл ажиллагааг хэрэгүүлсэн амжилтаар аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа тэргүүн байрт шалгарч шагналын эзэн боллоо. Мөн мэдээллийн ил тод байдлыг хангасан, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалгарсан үйл ажиллагааг улсын хэмжээнд тэргүүн туршлага болгон нэвтрүүлсэн, хүүхэд залуучуудад авлигын эсрэг үзэл санааг таниулах, ухуулах, шударга зан үйлийг төлөвшүүлэх зэрэг хийсэн ажлаараа Сайхан сумын ЗДТГ, Шаамар сумын ЗДТГ, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийг үйлчилгээг иргэд олон нийтэд ил тод нээлттэй болгох, авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал гаргахаас урьдчилан сэргийлсэн тодорхой үр дүн бүхий ажлыг санаачилсан, бусад эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлж болох ажлуудаараа аймгийн НЭ-ийн хамт олон уг шагналыг гардан авлаа.