- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “а” заалт, аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016 оны 01-р сарын 04-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн аймгийн Засаг дарга А/01 тоот захирамж гаргалаа. Захирамжид 2016 оныг аймгийн хэмжээнд “Хүнээ хөгжүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжих жил” болгон зарлалаа. Зарласан жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах ажлыг удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлт үр дүнг тооцож ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаад даалгажээ. Мөн нутаг дэвсгэр, байгууллагын хэмжээнд зарласан жилийн ажил арга хэмжээг иргэд, үйлдвэрлэгчдийн санал, эрэлт хүсэлтэнд тулгуурлан төлөвлөгөөжүүлэн зохион байгуулж хэрэгжилт, үр дүнг улирал, жилээр тайлагнаж ажиллахыг сумдын Засаг дарга, газар, хэлтэс, албадын дарга нарт үүрэг болгосон байна. Зарласан жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд бүтээлч санаачлага, бодит үр дүн гаргаж ажиллахыг аймгийн нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалжээ.