Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж хэлтэс, агентлаг, газрын дарга нартай уулзаж, шинэ оны эхний 20 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийх нь талаарх мэдээллийг сонслоо. Үүнд:
-Улсын бүртгэлийн байгууллага нь статистикийн байгууллагатай нийлсэн учраас тус байгууллага дээр бүтэц зохион байгуулалтын арга хэмжээ явагдах гэж байгаа бөгөөд одоогоор бүртгэл мэдээллийн ажил хэвийн явагдаж байгаа аж.
-Аймгийн хөдөлмөрийн хэлтэсээс энэ хугацаанд тодорхой хэмжээнд хуучин оныхоо бичиг баримтыг архивлаад, мэдээллүүдээ цахим хуудас болон шилэн дансандаа байршуулсан байна. Мөн жилийн ажлын төлөвлөгөөгөө урьдчилсан байдлаар бэлтгэсэн гэлээ. Жил бүр сумдаараа явж өнгөрсөн жил хийсэн ажлынхаа тайланг тавьж, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцдог байна. Одоо зөвлөгөөндөө явж төсвөө авч ирээд энэ ажлаа хийх гэнэ.
-Авто тээврийн төв оны эхэнд ачаалал гайгүй. 3 сараас ажлын ачаалал ихэсдэг. Одоогоор хилийн ачаалал нэлээд байна. Оросууд өдөрт 300-гаад тээврийн хэрэгсэл татаж байгаа. Энэ нь цагт 3-4 машин авч байна гэсэн үг. Үүнээс гадна Сэлэнгэ, Алтангийнхан урдуураа хүн оруулах зэрэг хүндрэл учруулж байгааг мэдээллээ.
-Аймгийн Онцгой байдлын газрын хувьд 2016 оныхоо үр дүнгийн гэрээг ОБЕГ-тайгаа хийгээд ирсэн. Энэ ажлын хүрээнд бие бүрэлдэхүүний тодорхой хэмжээний дадлага, сургалт, хичээлийн шинэ жил 1 сараас эхэлсэн байна. Аймгийн хэмжээнд нөхцөл байдал гайгүй байгаа. Цас нэмж орвол Мандал, Орхон, Баруунбүрэн сумдын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа аж.
-Аймгийн БСГ-аас төлөвлөгөөт ажлаа үргэлжүүлж байгаа. Удирдах ажилтны зөвлөгөөн яаман дээр хийгдсэн. Бид тайлангаа яамандаа өгсөн байгаа. Өнгөрсөн 7 хоногт Ерөө бүсд багш нарын сургалтыг зохион байгууллаа. Дэлхийн банк, Щвейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа улсын хэмжээний сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт манай аймгаас 14 сургууль 100 орчим сая төгрөгийн төсөлд хамрагдсан. 2015 оны салбарын өр авлагын судалгааг дахин гаргаж, өр барагдуулах чиглэлээр ажиллаж байгаа гэлээ.
-МХГ-аас 1-р сарыг дотоод ажлын сарын аян болгон зарласан гэнэ. Аяны хүрээнд 2015 онд хийгдсэн хяналт шалгалтын ажлаа архивлажээ. Мөн шилэн хяналт нэвтэрч буйтай холбоотойгоор интерактив гэрээг хийсэн аж. Тус байгууллага 2015 оны ажлын үр дүнгээрээ улсын хэмжээнд системээсээ 2-р байранд шалгарчээ. Одоо зарим сумдад улсын байцаагийн эрхийг цуцлах, зарим сумдад шинээр томилох ажил хийгдэж байгаа гэнэ.
-Аймгийн БОГ манай байгууллага мэргэжилтнүүдтэйгээ үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна. Оны эхэнд аймгийн хэмжээнд мод бэлтгэх асуудлаа аймгийн ИТХ-д оруулан батлуулсан. Мөн “Ноён уул” орчмыг улсын хамгаалалтанд авах ажлын бүрэлдэхүүнд орж ажиллалаа. Одоо байгаль хамгаалагч нарынхаа зөвлөгөөнийг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
-Аймгийн хэмжээний ЭМГ-ын нэгдсэн тайланг улсад хүргүүллээ. Одоо аймгийн хэмжээнд кор өвчин их байна. Үүний зохион байгуулалтыг хийж байна. Одоо өвөлжилт хүндэрсэн байгаа 4 суманд эмч, мэргэжилтнүүд ажиллахаар бэлэн болголоо. Цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн хэрэгцээнд 120 гаруй компьютерийг Улаанбаатараас татаж байна.
-Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнтэй холбогдуулаад бүх сумдуудаас судалгаагаа аваад дууссан. Одоо Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлт тавьсан 154 иргэн, 1147 хүүхэд хамрагдахаар бүртгэгдсэн. Эдгээр хүмүүс хуулийн дагуу заавал сургалтанд хамрагдсан байх ёстой. Иймээс энэ сарын 25-27-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд сургалт зохион байгуулах бэлтгэл ажил явагдаж байна.
-Аймгийн Халамжийн хэлтэс 2016 онд төлөвлөгөөний дагуу ажлаа хэвийн үргэлжлүүлж байна. 2015 оныхоо үйл ажиллагааны дүнгээр улсдаа 3-р байранд ороод ирлээ. Энэ сард хамгийн чухал хийгдэж байгаа ажил бол хүүхдийн мөнгөний олголтын асуудал байгаа. Энд хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн санд орсон бүх хүүхдэд олгохоор болсон. Манай Сэлэнгэ аймгаас 36000 хүүхэд хүүхдийн мөнгө авдаг байсан бол өрхийн мэдээллийн сангийн бүртгэлтэй 29000 хүүхэд байна. Иймээс бүртгэл үйл ажиллагаа явагдаж байна. Сумдадаа сургалт явуулсан. Ингэснээр 1500 хүүхэд бүртгэгдээд 4000 гаруй хүүхэд дахин судалгаанд хамрагдахаар болсон. 2013 онд хамрагдсан судалгаанд хүмүүс саналаараа хамрагдаж байсан. Зарим нь татгалзаад хамрагдаагүй. Одоо хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар дахин судалгаанд хамрагдаж байна. Нэн шаардлагатай зүйл бол дахин судалгаанд тавигдсан төсөв мөнгыг яаралтай шийдэж өгөөрэй.
-Статистикийн хэлтэс жилийн эцсийн болоод 4-р улирлын мэдээгээ нэгтгээд дуусах гэж байна. Хүн ам, орон сууцны завсрын тооллого явагдсан. Одоо мониторнгийн ажил хийгдэж байгаа. Үндсэндээ 2 сарын дундуур эцсийн дүн гарах байх. Одоогийн байдлаар 105300 иргэн, 29300 өрх бүртгэгдээд байна. Гол нь хүн ам, өрхийн тоо чухал биш. Тооллогоор хүн ам, өрхөд суурилсан нийгмийн эдийн засгийн томоохон үзүүлэлтүүдийг тархаадаг. Нэг хүн дээр 10 үзүүлэлт шахам, 29300 өрхөд нэг өрхөд 15 үзүүлэлт нэгтгэдэг. Энэ жилийн мэдээний график бэлтгэгдэж дууссан. Одоо аймгийн Засаг даргаар батлуулах үлдээд байна. 26 хэлтэс албадаас нийт 69 төрлийн мэдээг 438 удаагийн давтамжтайгаар цуглуулж, нэгтгэж тархаана. Мөн албан ёсны нийт 252 төрлийн мэдээг 260 удаагийн давтамжтайгаар сум аж ахуйн нэгж байгууллагуудаас 16 төрлийн судалгааг 32 хугацааны давтамжтайгааар явуулах төлөвлөгөө гарсан. Сумын төвд ажиллаж байгаа статистикийн ажилтанг шуурхай удирдлагаар хангах ажлыг зохион байгуулж өгөхийг хүсье. Эрх мэдэл бүхий хүн байхгүй бол ажил болж өгөхгүй байна.
-Худалдан авах ажиллагаа оны өмнө аймгийн ИТХ-аар хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр батлуулсан. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн эмийн хэрэглээнд 1.3 тэрбум төгрөгийн, худалдааны шинэ төвийн лангууны 80 сая төгрөгийн тендер зарлагдаад явж байна.
-Аймгийн ХХААГ газрын дарга сайдтай гэрээ байгуулах, аймгийн даргатай байгуулах гэрээг байгуулах учраас тэр гэрээний төсөл бүх зүйлийг боловсруулж байна. Мөн сумдын ХАА-.н тасаг, үржлийн нэгжүүдтэй байгуулах гурвалсан гэрээний холбогдох төслийг хийгээд явж байна. Одоо яамны хяналт шинжилгээ үнэлгээний дотоод аудитын тайланг явуулахаар бэлтгэж байгаа.
-Нийгмийн даатгал өнгөрсөн оныхоо ажлын үр дүнг хэлэлцэж, тайлангаа нэгтгээд байж байна. Хуучин оны хуримтлагдсан өр авлагыг барагдуулахаар хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Алтанбулаг суманд шинээр нийгмийн даатгалын тасаг байгуулах бэлтгэлээ ханган ажиллаж байна.
-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2015 оныхоо мэдээ тайлангаа нэгтгээд гарсан. Одоо газрын харилцааны чиглэлээр хууль тогтоомжийн хүрээнд ажлаа үргэлжүүлэн явуулж байна.
-Цагдаагийн газар 2016 онд алба хаагчидтайгаа үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна. ЦЕГ-аас удирдах ажилтны түвшин тогтоох шалгалтыг явуулсан. Манай байгууллага сайн дүнтэй хамрагдсан. Нөхцөл байдлын хувьд өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой малын хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай боллоо. Газрын хэмжээнд 2 ажлын хэсэг гарч Дархан-Уул, Улаанбаатар хотод ажиллаж байна. Дархан-Уул аймгаас бүлэг этгээдүүдийг дайчлан баривчлан шалгаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг газрын дарга өгнө.
-“Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ 2 зуух галлаад ирэх нь 85, буцах нь 65 гэсэн графикаар станц доголдолгүй хэвийн ажиллаж байна. Ганц төсөвт байгууллагын авлага 171820 сая, нийт 467 сая төгрөгийн авлага байна. Авлагаа авч чадахгүйгээс нүүрсээ авч чадахгүйд хүрлээ.
-Орон нутгийн өмчийн алба 2016 оныхоо жилийн төлөвлөгөөг гаргаад шинэ оны ажилдаа ороод явж байна. Жилийн эцсийн хөрөнгийн тайлангаа хуучин өөрсдөө дуудаад авдаг байсан. Одоо онлайнаар авдаг болсон. Гэтэл интернэт болохгүй байна гэсэн шалтгаанаар тайлан нэгтгэлийн ажил удаашралтай явж байна.
-ИХШХГ манай байгууллага 2015 оны жилийн ажлын төлөвлөгөө тайлангаа гаргаад төврүүгээ явуулсан. Ажил үйлсээрээ улсын хэмжээнд 2-р байранд орсон. 2016 оныхоо жилийн ажлын төлөвлгөөг боловсруулаад ерөнхий газар луугаа явуулсан. Бүх ажилтантайгаа үр дүнгийн гэрээ байгуулах ажлаа хийгээд явж байна. Мөн хилийн боомтоор зорчигч тээврийн үйлчилгээг шуурхай гаргах ажилд анхааран ажиллаж байна.
-АЗЗА одоогоор ерөнхийдөө амралтын байдалд байна. Улсын чанартай замын нөхцөл байдал сайн байгаа. Төрийн өмчийн хороо татан буугдаад байшин барилгаа хураалгасан. Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас 280 сая, Зам тээврийн яамнаас 250 сая төгрөгийн авлага, нийгмийн даатгалд 45 сая төгрөгийн өртэй, татварт жаахан НӨТ-ийн өр байна. Бид ажил хийх гээд байдаг. Төрөөс шалтгаалсан дарамтаас болж ажил урагш явахгүй байна.
Аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж:Та бүгдийн оны эхний 20 хоногийн ажлын явц байдлыг сонслоо. Энэ онд энэ ажлыг уламжлуулж таслахгүй явуулна. Өнөөдөр 1-р сарынхаа цугларалтыг амжилттай хийлээ. Өнгөрсөн долоо хоногт засгийн газрын цахим хурлаар өвөлжилтийн байдын талаар чиглэл өгсөн. Манай аймаг ерөнхийдөө 10-30 см цасан бүрхүүлтэй байгаа. Цаашдаа цас орох юм бол баруун чиглэлд Орхонтуул, зүүн чиглэлд Ерөө, Хүдэр сумд хүндрэх төлөвтэй байна. Бусад нь гайгүй байгаа. Төв суурин газрын өвөлжилтийн байдалд анхаарах ёстой. Дулааны станцын хувьд хөрөнгө мөнгөний асуудлаас болж нүүрс таталтын ажилд хүндрэл гарч болзошгүй. Ирэх 25-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хийнэ. Энэ хурлаар 2015 оныхоо шилдгүүдийг тодруулна. Мөн 1-р сарын 29, 30-нд шинэ захад “Сэлэнгэд үйлдвэрлэв” Цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Бүх сумдад чиглэл өгсөн байгаа. Мөн 2-р сарын 3-ны өдөр Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг хийх бэлтгэл ажил явагдаж байна. Удирдах ажилтны зөвлөгөөнөөр сумдын дарга нар, хэлтэс албадын дарга нар аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулна. Иймээс агентлагийн дарга нарт анхааруулах хэд хэдэн асуудал байна. Үүнд аймгийн Засаг даргатай 2016 оны үр дүнгийн гэрээгээ бодлогын зорилтуудтай уялдуулж, хэрэгжээгүй байгаа зорилтуудаа хэрэгжүүлэх чиглэлд хийгээрэй. Зөвлөгөөний үеэр сумдын Засаг дарга нарт хандаж хэлэх зүйл байвал яаралтай саналаа ирүүлээрэй. Бүтцийн өөрчлөлт хийж байгаа газрууд төвөөсөө барьж байгаа бодлогын талаар мэдээллээ өгөөрэй. Сумдын Засаг дарга нартай хийх гэрээний хавсралтад тусгах ажлын саналаа хэлээрэй. Тайлан мэдээний хувьд хамгийн гол нь цаг хугацааг барих хэрэгтэй хэмээн зөвлөсөн. Мөн зарим газрууд тайлан мэдээгээ өгдөггүй. Үүнийг анхаараарай. Сарын ажлын мэдээг явуулахад анхаарч өөрийн байгууллагуудын мэдээллээ тодорхой явуулж байхыг анхааруулсан. Сар болгон сарын ажлын нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө гаргадаг. Энд мэдээллээ өгдөггүй газруудад онцгойлон анхааруулсан. Тэгээд аймгийн даргын орлогч цаашид арай өөр байдлаар, дэг жаягтай ажиллахыг албадын дарга нарт үүрэг болгосон. Цаашид сар бүр энэ цугларалтыг тодорхой цаг зарлан хийнэ. Жилийн эцэст ажил дүгнэхэд цугларалтанд оролцсон байдлыг давхар дүгнэнэ гэдгийг сануулснаар энэ удаагийн албадын дарга нарын анхны цугларалт өндөрлөлөө.