Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

 

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сум, багийн 2015 оны үйл ажиллагааны үр дүнг тооцох, 2016 онд баримтаж ажиллах зорилго чиглэлээ хамтран тодорхойлох, аймгийн Засаг даргаас агентлагийн дарга, сумдын Засаг дарга, нийгмийн салбарын захирал, эрхлэгч, Ойн ангийн дарга нартай гэрээ байгуулах зорилго бүхий Сэлэнгэ аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн 2-р сарын 1-ний өдөр аймгийн төв Сүхбаатар хотноо АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд боллоо.
 
Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нээлээ. Тус арга хэмжээний эхэнд аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2015 оны онцлох ажил, үр дүнгийн тухай мэдээллийг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хийлээ. Тэрээр мэдээллийнхээ өмнө аймгийн байгаль, цаг уур, нийгэм, эдийн засгийн холбогдолтой зарим товч мэдээллийг тоймлон хүргэсэн.
 
Энэ удаагийнхаа зөвлөгөөнийхөө ажил хэрэгч үр нөлөөг бодолцож, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс тоочиж тайлагнахаас илүүтэй иргэдийн эрэлт хүсэлтэд нийцэж, амьдралд сайнаар нөлөөлсөн ямар үр дүнд хүрсэн, хүний төлөө, хөгжлийн төлөө ямар бодлого шийдвэр гаргаж, хэрхэн хэрэгжүүлсэн, төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хэрхэн хангаж байгаа, цаашид юу хийх, анхаарах, анзаарах ямар ажил асуудал байгаа зэрэгт яриагаа чиглүүлж, харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн хэлээд Аймгийн Засаг даргаас 2015 оныг “Иргэн-таны төлөө” жил болгон зарласан жилийн хүрээнд та бид юу хийж амжуулав, амжилт үр дүн, алдаа оноо юу байв гэдэг дээр товч мэдээлэл өглөө.
 
 
Аймгийн даргын товч мэдээллийн дараа агентлагийн дарга нар тус бүрдээ 2016 онд хийж хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлуудынхаа талаар товч мэдээллийг өгсөн юм. Үүний дараа аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа Нутгийн захиргааны байгууллагын 2015 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай мэдээллийг хүргэсэн юм. Тэрээр:Мөн зөвлөгөөний төгсгөлд аймгийн дарга 2016 оны бодлого зорилт, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын анхаарах асуудлын тухай мэдээлэл өглөө. Тэрээр:”Аймгаас 2016 оныг “Хүнээ хөгжүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан сум, орон нутаг, байгууллагадаа хүнээ хөгжүүлэх, үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах. Шинээр батлагдсан хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд анхаарч, иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг тогтмолжуулах. Сум, агентлагийн дарга нар захирамж, тушаалынхаа эрх зүйн үндэслэлийг хангуулж, иргэн, хуулийн этгээдийн эрх, ашгийг зөрчсөн шийдвэр гаргалгүй, хуульд нийцүүлсэн шийдвэр гаргахад онцгой анхаарах, төрийн албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэг, ёс зүйг дээшлүүлэх ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, иргэдийн дунд санал асуулга явуулан түүний дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллах. Сумдын Засаг дарга, агентлагийн дарга нараас сум, орон нутаг, салбарын үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар аймгийн Засаг дарга болон дээд шатны яам, агентлагаараа дамжуулахгүйгээр шууд УИХ, Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсан асуудал зарим сум, байгууллага гаргаж байгаад анхаарч, аймгийн ИТХ, Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт хандан уламжлуулан шийдвэрлүүлдэг байх” зэрэг асуудлуудыг энэ онд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн энэ үеэ аймгийн ИТХ-ын дарга нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн. Ингээд аймгийн ЗДТГ-ын дарга, агентлагийн дарга нар, сумдын Засаг дарга нар, нийгмийн салбарын удирдах ажилтнууд, Ойн ангийн дарга нэр гэсэн дарааллаар аймгийн Засаг даргатай, 2016 онд хийгдэх үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа явагдлаа.
 
 
Зөвлөгөөний гол үйл ажиллагаа болох 2015 оны хөдөлмөрийн аваргуудаа тодруулах үеэр агентлагуудаас аймгийн ОБГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, шилдэг сумдаас Баянгол, Орхонтуул, Цагааннуур, Алтанбулаг, Хүдэр, тосгодоос Шаамар сумын Дулаанхаан тосгон, багуудаас Сайхан сумын 1-р баг тус тус шалгарч ажил үйлсээрээ бусдыгаа хошуучиллаа. Аймгийн 2015 оны “Тэргүүний тариаланч хамт олон”-оор Ерөө сумын М.Шинэчулуун захиралтай “Сэлэнгэ буудай” ХХК, Сайхан сумын С.Ичинхорлоо захиралтай Ерөнхий боловсролын дунд сургууль, аймгийн салбар салбарын тэргүүний ажилтнаар: Төрийн захиргааны тэргүүний ажилтан Баянгол сум Сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ганбаяр, Боловсролын тэргүүний ажилтан Сүхбаатар сумын ЕББД лаборатори 4-р сургуулийн биологийн багш Г.Цолмон, Соёл, урлагийн салбарын тэргүүний ажилтан Сайхан сумын Соёлын төвийн бүжгийн багш Б.Амарзаяа, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Ц.Нарантуяа, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтнаар аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Г.Ганхуяг, Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан Сүхбаатар сумын “Зэлтэрийн зам” ХХК-ийн захирал Д.Лхагвачулуун, Санхүү, эдийн засгийн салбарын  тэргүүний ажилтан Жавхлант сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Б.Эрдэнэцэцэг, Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан Орхонтуул сумын “Замбал зоог” ХХК-ийн эрхлэгч Г.Цэрэндолгор, Үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан Сүхбаатар сумын “Гүн билэгт” талх, нарийн боовны цехийн дарга Э.Өсөхбаяр, Зам, тээврийн салбарын тэргүүний ажилтан Сүхбаатар сумын “Сэлэнгэ авто зам, засвар арчлалт” ТӨХК-ийн жолооч Б.Анхбаяр, Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан Сайхан сумын “Гавшгай-Ус” ХХК-ийн засвар үйлчилгээний засварчин Р.Нямдорж, Хууль, хяналтын салбарын тэргүүний ажилтан Сүхбаатар сумын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын шалгагч Ч.Лхагвасүрэн, аймгийн Сайн малчнаар Орхонтуул сумын малчин Н.Балдорж, Жавхлант сумын малчин Л.Дагвадорж, Алтанбулаг сумын малчин О.Оюунчимэг, Цагааннуур сумын малчин Н.Бат-Эрдэнэ, Хушаат сумын малчин Ц.Ганхуяг, Зүүнбүрэн сумын малчин Т.Бат-Орших, Түшиг сумын малчин С.Майбаатар, Баянгол сумын малчин Ч.Отгонбаяр, Хүдэр сумын малчин Н.Цогнэмэх, Сант сумын малчин Ж.Цогтбаатар, Орхон сумын малчин У.Батбаатар, Ерөө сумын малчин М.Пүрэвсүрэн, Шаамар сумын малчин П.Очирханд, Баруунбүрэн сумын малчин З.Пүрэвжав, Мандал сумын малчин СДашцэдэн, Ерөө сумын малчин Х.Балдандорж, Орхонтуул сумын малчин П.Санж, Орхонтуул сумын малчин Ж.Сүрэнхүү, Орхонтуул сумын малчин Ц.Нямаа, Орхонтуул сумын малчин А.Баасангэрэл, Зүүнбүрэн сумын малчин Б.Жаргалсайхан, Түшиг сумын малчин С.Алтанхүү, Жавхлант сумын малчин Б.Бат-Эрдэнэ, аймгийн Тэргүүний фермерээр Сант сумын Фермерийн аж ахуй эрхлэгч Б.Батхүү, Хушаат сумын Фермерийн аж ахуй эрхлэгч Ш.Баянжаргал, Цагааннуур “Шүрэн тариа” ХХК-ийн Д.Батнасан, аймгийн Тэргүүний тариаланч Баруунбүрэн сумын “Орхондалай” ХХК-ийн механикжуулагч Х.Зоригтбаатар, Шилдэг уяач Сүхбаатар сумын уяач Э.Төрболд, Тэргүүний сурагч Баруунбүрэн сумын ЕББД сургуулийн 12а ангийн сурагч О.Болортуяа нар шалгарч шагналын эзэд боллоо.