Цахим хурал боллоо

 

Монгол Улсын Засгийн газраас зохион явуулдаг “Цахим хурал” өнөөдөр 11 цаг 30 минутаас  21 аймагтай холбогдон хийж байна. Уг хурлаар нийслэл Улаанбаатар хотын худалдааны төв “Дүнжингарав”-т саяхан нээлтээ хийсэн "Нийслэлийн төрийн үйлчилгээний төв"-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Мөн тус хурлаар цаашид аймаг орон нутагт төрийн үйлчилгээний энэхүү төвийг байгуулж болох асуудлаар санал бодлоо солилцлоо. Нийслэлийн уг төвд өмчийн харилцаа, улсын бүртгэл, татварын багц үйлчилгээ, НЗДТГ-аас олгодог тусгай зөвшөөрлүүд, санал өргөдөл гомдол, халамж, эрүүл мэнд, байгаль орчин, арилжааны таван банкны үйлчилгээ зэрэг багц үйлчилгээнүүдийг үзүүлдэг талаар шууд газар дээрээс нь төрийн холбоо ашиглан үзүүллээ. Уг төвийг иж бүрэн камержуулсан ажээ.