Сэлэнгэчүүд Сүхбаатарын дуудлагаар
Мянга есөн зуун хорин нэгэн оны хавар. Орхон Сэлэнгийн бэлчир Алтангийн зүг улаан залаат Монгол  эрс олмоо чангалан мордсон түүхтэй. Тэндээс Их жанжин Сүхбаатар Монгол зоноо эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэлд  хуурайлан дуудсан түүхтэй. Ийнхүү Сэлэнгэ түмэн Сүхбаатарын дуудлагаар цэрэглэн мордож эх орончдын тэмцэлд түүчээлсэн юм. Сэлэнгэ нутгийн Уялга харуулын Цэдэнбалжир Галдаа Базарцэнд, Гомбожав, Магсарын Цэрэндорж, Магаагийн Дамба, Чагтайн харуулын Ёндон, Содномдаш, Хасбаатар, Хяраан харуулан занги Дамдинсүрэн, Авирмэдийн Данзансүрэн, Гялаан харуулын Өнөхишиг, Гүн Цэрэнпил, Дашням, Бумцэнд, Дэндэвдорж, Буурын Данзан лам тэргүүтэн энэхүү тэмцэлд шулуудан боссон билээ.
 
Эрдэнэван Намсрай 1921 оны 3-р сарын эхээр Нийслэл хүрээнээс өөрийн хошууны тамгын газар “нис нис” хэмээсэн зартай бичиг довтолгон “гамин цэргийн эсрэг тэмцэх ардын намын төлөөлөгч нарт цэрэг элсүүлэхэд тусал” хэмээн зарлигдав. Хошууны гүн Намсрайн Билэгсайхан өөрийн хошууны бичиг, цэргийн эрдэмтэй нэр хүнд бүхий зохиогч Дагвын Дашзэвэг, занги Чагдагийн Базарсад багийн дарга Чойжамцын Дамдинсүрэн, Гончигийн Бумцэнд нарын 70 гаруй хүмүүсийг элсүүлж Мээрэн Бавуудоржоор удирдуулан мордуулж Ялгуунбаатар Сумъяа дүү Самъяа Дэмбэрэл нарын хамт Цэрэндорж хоёр дүүгийн хамт өвгөн Бадгаа 3 хүүгийн хамт 68 дайчин эрс тэмцэлд нэгдэн босож  Өвгөн баатар Сумъяаг Сүхбаатар “эцэг жанжин” хэмээн хүндлэн угтаж бүх цэргийн дэд жанжнаар тохоон томилж ардын хувьсгалын анхны ялалтыг Сэлэнгэ нутагт хийсэн юм. 
 
Тэд шинэ монголын шинэ эриний өрхийг татаж үүдийг нээхээр зориглон мордсон Сэлэнгэчүүд байсан юмаа. Сэлэнгэ түмэн ийнхүү Сүхбаатарын дуудлагаар хувьсгалын моринд уухайлан мордсон түүхтэй.