Манжийн ноёрхолын үеийн Сэлэнгэ нутаг
1691-1911 оныг хүртэл 220 жил Манжийн ноёрхолд байх үед Сэлэнгэ нутаг зам харилцаа худалдааны гол зангилаа газар болж иржээ. Манжийн хааны зарлигаар Сэлэнгийн сав нутгийг “Хойт зам” хэмээн нэрлэж байв. Түүнийг баримтаас үзэхэд 18-60 насны бүх эрэгтэйчүүдийг цэргийн дансанд бүртгэж ой хөвчийн ардуудаас булга, суусар, хэрэм зэргийг үнэт ангийн үсээр алба авдаг байжээ.
 
1727 онд орос, манж хоёр улс Буурын голын хэлэлцээрээр хилийн худалдаа нээж 1731 онд Монголын Хиагт хотыг  /наймаа/ байгуулжээ. Энэ нь өргөжсөөр 1834 онд 2000 гаруй хүнтэй болж байжээ. Түүхэн энэ үеүдэд Хиагт /Наймаа/ хотод тоосго, булгаар, өлөн, нэхмэлийн үйлдвэр, банк байгуулагдаж Хиагтад Хятадын маш их орлоготой Се-фон-юн, Син-тайлун, Юй Хуан, Хэй лүн го, Ван сан ли пүүсүүд Оросын Швецов, Коковин, Сибиряков зэрэг хөлтэй худалдаачид бий болж Ерөөгийн алтны энэ үед  үйлдвэр байгуулагдсан түүхтэй.