Их Юань улсын үеийн Сэлэнгэ
1260 онд Хубилай сэцэн хан Хятадын Сүн улсыг нэгтгэх алхам хийж улмаар Вьетнам, Кампучи, Ява, Суматра хүртэлх бүх газрыг мэдэлдээ хураан авч Монголын Их Юань байгуулагджээ. Энэ үед Сэлэнгэ нутаг үр тариа тарих, цэргийн агт сэлбэх алба хашиж байжээ. Юань улсын сударт “…Монгол цэрэг их голын савд тариа тарьсан газраа өөрчлөн тарих гэснийг ёсоор болгов …” гэжээ. Их голын сав гэдэг нь яав ч Орхон Сэлэнгийн сав газар мөн агаад тэр үед сэлгэн тариалах аргыг мэддэг байжээ. Мөн судрын 3 дугаар бүлэгт “…Монгол цэрэг 3000 хүнийг тариа тариулахаар хойт зүгт явуулах…”гэснээс гадна 13-р бүлэгт “Чжи-Юань 23 онд умард зүгт дайснаас сэрэмжлүүлэхээр суулгасан олон монгол цэргээр тариа тариулав…” гэжээ.
 
 
Энэ бүхнээс үзэхэд Сэлэнгэ нутаг Их Юань улсын цэргийн хангамж нөөц хүчний түшиц газар байсан бололтой. Дэлхийд алдартай “Монгол амуу” эндээс ч үүссэн байх түүхэн магадлалтай юм.