ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАНД 93 ХҮН ТЭНЦЛЭЭ

Төрийн албаны мэргэшлийн шалгалт 10-р сарын 05, 06-ны өдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн мэргэшлийн шалгалтанд 295 хүн бүртгүүлж, 275 хүн  оролцжээ. Нийт 32 ажлын байр зарлагдсанаас 14 ажлын байранд хүн бүртгүүлээгүй байна. Сорилын шалгалтанд 275 хүн орж 105 нь тэнцсэн бол ур чадварын шалгалтанд 93 хүн тэнцжээ. Ийнхүү энэ удаагийн төрийн албаны мэргэшлийн шалгалтанд 93 хүн буюу 31,5 хувь нь тэнцсэн байна.