ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд Төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Төрийн албаны мэргэшлийн шалгалтандаа тэнцэж ажлаа амжилттай эрхэлж яваа аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга Б.Хишигням, мэргэжилтэн Б.Ариунчимэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Д.Одончимэг, Б.Анхмаа, Х.Болд, Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн мэргэжилтэн Э.Амартүвшин, Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ч.Жаргал, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн хуулийн зөвлөх хүний нөөц О.Туяа, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч М.Ариунцэцэг, Аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Нарангэрэл нар тангараг өргөж, тангарагийн хуудсанд гарын үсгээ зурлаа. Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа тангараг өргөсөн төрийн албан хаагчдынхаа цаашдын ажилд амжилт хүсч, өргөсөн тангарагтаа үнэнч,  шударга шуурхай ажиллахыг хүслээ.