"Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа" аймгийн хөтөлбөр батлагдлаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018-03-14-ний өдрийн хуралдаанаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс "Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа" аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн хамт боловсруулан, хэлэлцүүлж батлууллаа. 
Тус хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчийн сурч, хөгжих, ажиллах нөхцөлийг сайжруулах, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, санал, санаачлагыг дэмжих, тэдний өрхийн амьжиргааг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, төрийн албанд ажиллах урам зориг, хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх зэрэг идэвхжүүлэлтийн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.