ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВАГДЛАА

Өнөөдөр аймгийн ЗДТГ-аас Германы олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн газартай хамтран МУИС-ийн профессор Н.Бурмаа, Ч.Ундрам, Г.Цэрэн, Б.Болд-Эрдэнэ, Ц.Батболд, Б.Батмөнх нараар “Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх” хэсэгчилсэн сургалтуудыг зохион байгуулав. Сургалтанд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын ажилтан албан хаагчид хамрагдлаа. МУИС-ийн эрдэмтэн, профессоруудыг аймгийн Засаг дарга Ш.Оргил хүлээн авч уулзан санал бодлоо солилцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга МУИС-аас Сэлэнгэ аймгийн хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд, багш нарт үр ашгаа өгөх боломжтой ямар ажил хийж хэрэгжүүлж болохоор байна, тэр бүхнийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.