ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сэлэнгэ аймгийн төрийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах энэ удаагийн төрийн албаны мэргэшлийн шалгалтанд дэс түшмэлийн 21 ажлын байранд 28, туслах түшмэлийн 25 ажлын байранд 77 иргэн бүртгүүллээ.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн иргэдэд шалгалтанд хэрхэн оролцох тухай урьдчилсан сургалтыг зохион байгуулав. Шалгалт 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалтгалтын явцыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй дүрст төхөөрөмжөөр холбогдон хяналт тавьж ажиллалаа. Мөн хөндлөнгийн ажиглагчид, шалгалт өгөх бусад иргэдэд камержуулалтын системээр нээлттэй харууллаа. Энэ удаагийн шалгалтанд дэс түшмэлд 15 иргэн, туслах түшмэлд 21 иргэн тэнцсэн дүнтэй байна.