ХҮДЭР СУМЫН ЗДТГ-ын ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДЛАА

Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлөөс Хүдэр сумын ЗДТГ-ын даргын албан тушаалын удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 3 иргэн оролцож, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын үйл явцыг Төрийн албаны зөвлөлд камераар шууд дамжуулан, орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс хөндлөнгийн ажиглагчаар 3 хүнийг ажиллуулав.