ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сэлэнгэ аймгийн Хушаат, Хүдэр сумын сургуулийн захирал, Мандал сумын Түнхэл, Хэрх тосгон, Орхон, Баянгол сумын соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд нийт 7 иргэн бүртгүүлсэн. Бүртгэлийн шалгуурыг хангасан иргэдийн шалгалтыг энэ сарын 25-ны өдөр аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт зохион байгууллаа. Шалгалтанд Хүдэр сумын сургуулийн захирал, Баянгол сумын соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд шалгалт өгсөн 2 иргэн тэнцсэн байна.