ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Өнөөдөр Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцэж, ажлын байранд тавигдах шаардлагыг ханган ажиллаж байгаа 40 төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо. Энэ удаагийн тангараг өргөх ёслол өмнөх жилүүдээс ялгарах онцлог нь 17 сумын төрийн албан хаагчид аймгийн төвдөө ирж нэгдсэн байдлаар зохион байгуулагдсан явдал юм. Энэ өдөр төрийн алтан соёмбот тугандаа мөргөн адис авч, тангарагийн хуудсанд гарын үсгээ зурсан төрийн захиргааны албан хаагчдад зориулсан “Сургамж, зөвлөмж” уулзалт зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтын хүндэт зочноор аймгийн ИТХ-ын дарга асан, төр захиргааны ахмад зүтгэлтэн Ж.Санжжав уригдаж шинэ залуу төрийн албан хаагчдад арга туршлагаасаа хуваалцан, санал бодлоо солилцлоо.