150 ГАРУЙ АЖИЛТНУУДЫГ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоол,Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/46 дугаар захирамжийн дагуу 2019 онд "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг" улсын хэмжээнд зохион байгуулагдана.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас Архивын ерөнхий газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтран сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төр, төсвийн байгууллагын удирдлагууд, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад зориулсан “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн бэлтгэл хангахад анхаарах асуудлууд, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд батлагдан гарсан хууль тогтоомжийн талаарх сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулж, 400 гаруй төрийн албан хаагчдыг хамрууллаа.
Мөн улсын үзлэгтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Архивын ерөнхий газар хамтран 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг"-ийн дүгнэх үзүүлэлт, анхаарах асуудлын талаарх цахим сургалтад аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн ЗДТГ-ын алба хаагчид, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төр, төсвийн байгууллагын удирдлагууд,архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан нийт 150 гаруй ажилтнуудыг хамруулан улсын үзлэгийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.