ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Манай аймагт Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Маргаан хянан шалгах газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Г.Нансалмаа, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын мэргэжилтэн Б.Чойжилгарав нарын бүрэлдэхүүнтэй Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг ажиллалаа.

Ажлын хэсэг аймгийн ЗДТГ болон зарим агентлаг, сумдад ажиллаж, аймгийн салбар зөвлөлийн ажилтай танилцан, аймгийн хэмжээний 400 гаруй төрийн албан хаагчдыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.


Төрийн албаны зөвлөлөөс төрийн байгууллага, Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах зорилгоор орон нутагт ажлын хэсгийг ажиллуулж байгаа ажээ.