ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ШИНЭЧЛЭГДСЭН ЖУРМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны15 дугаар тогтоолоор батлагдсан шинэчлэгдсэн журмын дагуу зохион байгууллаа.

 Бүртгүүлсэн нийт 249 иргэдэд цахим шалгалтын талаарх арга зүйн зааварчилыг өгч, эмч, хөндлөнгийн ажиглагч, цагдаа зэрэг хэрэгцээ шаардлагатай газрын алба хаагчдыг байлцуулан ажиллалаа. 

Хамгийн эхний буюу ерөнхий мэдлэгийн сорилын шалгалтад 219 иргэн оролцож, 57 иргэн 35 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн бол монгол хэл бичгийн чадварын шалгалтад 56 иргэн оролцож 54 иргэн 20 ба түүнээс дээш оноо авч тэнцжээ.

Сүүлийн буюу дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 54 иргэн оролцсон 40 иргэн 10 ба түүнээс дээш оноо авч тэнцлээ. Ийнхүү шинэчлэгдсэн журмаар зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад 219 иргэн оролцож, 54 иргэн сүүлийн тэнцлээ.