СЭЛЭНГЭ АЙМАГТ ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.3.2, 2.1-д заасныг үндэслэн Төрийн албаны тусгай шалгалтын дараахь албан тушаалын зарыг олон нийтэд зарлаж байна.

1. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ажлын албаны Хууль, эрхзүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ажилтан,
2. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Өргөдөл гомдлын шийдвэрлэлт, шагнал хариуцсан мэргэжилтэн,
3. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Захиргааны эрх зүйч, гэрээний мэргэжилтэн,
4. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн,
5. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Хөгжлийн бодлого, хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн,
6. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан мэргэжилтэн,
7. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Байгаль орчин, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн,
8. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Дэд бүтцийн бодлого хариуцсан мэргэжилтэн,
9. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн,
10. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн орлогын мэргэжилтэн,
11. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэнд, спорт, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн.

ШАЛГАЛТАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧИД БОЛОН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦӨД БАЙГАА ИРГЭД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОНО.
Албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд selenge@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.
Сонгон шалгаруулалтыг 2020 оны 5 дугаарсарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт дараах агуулгын хүрээнд зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn болон Сэлэнгэ аймгийн www.selenge.gov.mn цахим хаягаар авна уу.