ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

1.     Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал;

2.     Алтанбулаг сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч;

3.     Цагааннуур сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч;

4.     Сайхан сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч;

5.     Ерөө сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч;

6.     Зүүнбүрэн сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч;

7.     Орхон сумын Соёлын төвийн эрхлэгч.

 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтад бүртгүүлэх иргэн тусгай шалгалтын зарыг сайтар судлан, тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангасан тохиолдолд цахимаар бүртгүүлнэ.

 

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд selengetu@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.

 

Сонгон шалгаруулалтыг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын байранд дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Шалгалтын цагийг жич зарлана.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН WWW.CSC.GOV.MN БОЛОН СЭЛЭНГЭ АЙМГИЙН WWW.SELENGE.GOV.MN ЦАХИМ ХАЯГААР АВНА УУ.