“ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ-ЁС ЗҮЙН ХАНДЛАГА” СЭДЭВТ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЁС ЗҮЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ОНЛАЙНААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Төрийн албаны зөвлөлөөс улс орон даяар нэг зэрэг онлайн хэлбэрээр зохион байгуулж байгаа “Төрийн албаны шинэтгэл-ёс зүйн хандлага” сэдэвт төрийн байгууллагуудын ёс зүйн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.

Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгон, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд ажлын байран дээрээсээ бүрэн хамрагдлаа.

Зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Катрин Ивкоф, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар үг хэлэв.

Зочин илтгэгчээр Академич, МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл “Монгол төрийн ёс зүйн уламжлал” сэдвээр, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун “Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага”, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор, доктор Д.Сүнжид “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлийн ажиллах нийтлэг журмын төсөл”,  Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор А.Алтанзул “Төрийн албан хаагчийн Ёс зүйн сургалтын хөтөлбөр, арга зүй”, “Эм Эм Си Жи” ХХК-ийн Судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтийн үнэлгээ”, Хүний эрхийн үндэсний комиссын референт Х.Цэцгээ “Ёс зүйн зөрчил-Ажлын байрны дарамт”сэдвүүдээр илтгэл мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгуулан, зөвлөгөөнд оролцогчдоос санал, судалгаа авлаа.

Зөвлөгөөн маргааш буюу 9 дүгээр сарын 11, ирэх 1 дэх өдөр буюу 9 дүгээр 14-ний өдрүүдэд үргэлжлэн явагдана.