2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛСЭН ЁС ЗҮЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

Төрийн албаны зөвлөлөөс улс орон даяар нэг зэрэг онлайн хэлбэрээр зохион байгуулж байгаа “Төрийн албаны шинэтгэл-ёс зүйн хандлага” сэдэвт төрийн байгууллагуудын ёс зүйн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжиллээ.
Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгон, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын төрийн үйлчилгээний албан хаагчид ажлын байран дээрээсээ бүрэн хамрагдлаа.