ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Төрийн албаны ерөнхий шалгалт өглөөний 08:00 цагт Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлснээр эхэллээ. Шалгалтыг албан ёсоор Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа нээлээ. Шалгалт 11 дүгээр сарын 06, 07, 08-ны өдрүүдэд манай аймагт явагдана. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэхүү шалгалтад нийт 472 иргэн бүртгүүлсэн байна.