ХҮДЭР СУМЫН ИРГЭН БАТБАЯРЫН БИЛГҮҮН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД 100 ОНОО АВЛАА
Сэлэнгэ аймагт төрийн албаны ерөнхий мэдлэгийг сорих шалгалт амжилттай явагдаж байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Батбаярын БИЛГҮҮН төрийн албаны шалгалтын авбал зохих нийлбэр 100 онооноос “100 оноо” авсан нь Улсын хэмжээний анхдагч үзүүлэлт боллоо. Б.Билгүүн нь 2020 оны хавар МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн байна.