Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 12-нд зохион байгуулна.

2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.

Шалгалтын бүртгэлийг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 2 дугаар сарын  25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт мэдээлэх болно.