ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 11 ДҮГЭЭР САРЫН 15,16-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАНА
Шалгалтыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд дээрх өдрүүдэд өглөө 08:30 цагаас эхлэн 4 ээлжээр явуулна.
Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд http://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, шалгалт өгөх хуваарьтай танилцана уу.
Та нэвтрэх эрхээрээ орохдоо нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх боломжтой.
Бусдын эрүүл мэнд, таны хариуцлагаас шалтгаалахыг анхаарч, халдвар, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцоно уу.
Танд амжилт хүсье.