ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий төрийн албаны ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ өглөөний 08:30 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Энэ удаа Сэлэнгэ аймагт шалгалт өгөхөөр 234 иргэн бүртгүүлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл шалгалтын үйл ажиллагааг амжилттай эхлүүллээ.
Шалгалт 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Нийт шалгуулагчиддаа амжилт хүсье.