ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Төрийн албаны ерөнхий шалгалт 4-р сарын 1, 2-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Сэлэнгэ аймагт шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 221 иргэнээс 201 иргэн шалгалтадаа орж 90,9 хувийн ирцтэйгээр шалгалтын үйл ажиллагаа явагдлаа. Үүнээс 64 иргэн буюу 31,8 хувь нь тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгэгдэхээр боллоо.