ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Өнөөдөр манай аймагт төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэргүүтэй ТАЗ-ийн ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа, төрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалттай танилцлаа.
Мөн 4 дүгээр сарын 02-ны өдрийн 13:30 цагт шалгалтаа өгөхөөр ирсэн шалгуулагчдад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг амжилт хүслээ.