61 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 1, 4, 8 дугаар заалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолоор 61 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагөө өнөөдөр өргөлөө.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа нээж баяр хүргэн үг хэллээ.
Тангараг өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд болон хэлтэс, ахмад төрийн албан хаагчдын төлөөлөл оролцож сэтгэлийн үгээ хэллээ.