Төрийн албаны салбар зөвлөл хуралдаан болов

Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн хуралдаан 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Хуралдаанаар Төрийн албаны салбар зөвлөлөөс 2014 оныг "Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх жил" болгон зарласан болон түүний хүрээнд хэрэгжүүлэх ажлын багц чиглэлийг танилцуулах, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог 2014 оны 01 дүгээр сарын 04-өөс 14-ний өдрүүдэд нөөцөөс нөхөх зарын дагуу бүртгүүлсэн хүмүүсийн тухай, Мандал сумын хэрх тосгоны "Янзагахан" цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлснийг магадлан шалгуулах тухай хамт олны өргөдөл  зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.