Сэлэнгэ аймгийн ТАЗ-ийн салбар зөвлөл 2013 оны ажлаараа аймгийн нийслэлээс түрүүллээ
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл салбар зөвлөлүүдийн 2013 оны үйл ажиллагааны жилийн ажлыг үнэлэв
Төрийн албаны зөвлөлөөс 2013 онд Салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Салбар зөвлөлийн ажиллах журмыг боловсронгуй болгох, бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой болгох, дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг чадавхижуулж ажиллах идэвх санаачилгыг нь дээшлүүлэх зорилт дэвшүүлсэн билээ. Энэ дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийсэн ажил түүнчлэн Салбар зөвлөлүүдийн 2013 оны үйл ажиллагааны тайлангийн дүнг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.
 
Салбар зөвлөлүүдийн 2013 оны үйл ажиллагааны тайланг байгууллагын боловсон хүчний төлөвлөлт, мэргэшлийн шалгалт, нөөц бүрдүүлэлт, гомдол, маргааныг хянан шийдвэрлэсэн байдал, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах ажлын явц, үр дүн зэрэг 20 багц ажлын хүрээнд 5-15 хүртэлх оноогоор, нийт 200 оноогоор дүгнэв.
 
2013 оны үйл ажиллагааны тайлангийн үнэлгээгээр яамдаас:  Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхайн яамны дэргэдэх Салбар зөвлөл; агентлагаас:  Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл; аймаг, нийслэлээс:  Сэлэнгэ, Өмнөговь, Орхон, Нийслэл дэх Салбар зөвлөл  тус тус өндөр оноо авч тэргүүлсэн байна.