Төрийн захиргааны 35 албан хаагч тангараг өргөлөө

Жил бүрийн анхдугаар үндсэн хууль батлагдсан 11-р сарын 26-ны энэ өдөр төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Төрийн албаны мэргэшлийн шалгалтаа өгч тэнцээд, чиг үүргийнхээ ажлыг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид төрийн албаны салбар зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу тангараг өргөдөг.
 
Энэ өдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас 4, Үйлдвэр Хөдөө аж ахуйн газраас 2, Хөдөлмөрийн хэлтсээс 6, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс 7, Нийгмийн даатгалын хэлтсээс 5, Худалдан авах ажиллагааны албанаас 2, Шүүхийн тамгын газраас 4, Сүхбаатар сумын ЗДТГ-аас 5 нийтдээ 35 төрийн албан хаагч “ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЭРДЭМ ЧАДЛАА ЗОРИУЛЖ, ТӨРИЙН ХУУЛЬ, ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ ЧАНД САХИЖ, АЛБАН ҮҮРГЭЭ ҮНЭНЧ ШУДАРГААР БИЕЛҮҮЛЭХЭЭ ТАНГАРАГЛАЯ. ТАНГАРАГАА НЯЦВАЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ" хэмээн тангараг өргөлөө. Тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагчид төрийн далбаанаас адис авч, тангарагийн хуудсанд гарын үсгээ зурлаа.