Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд 63 хүн тэнцлээ

 

Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан энэ удаагийн төрийн албаны мэргэшлийн шалгалтанд нийт 36 ажлын байранд, 251 хүн бүртгүүлж, шалгалтанд 239 хүн оролцлоо. Нийт зарлагдсан 36 ажлын байрны дэс түшмэлийн 19, туслах түшмэлийн 17 ажлын байр зарлагдсан юм. Эдгээр ажлын байруудад нийт 251 хүн бүртгүүлж, дэс түшмэлд 107, туслах түшмэлд 144, хүн бүртгүүлээгүй ажлын байрны тоо 10 байгаа аж. Үүнээс дэс түшмэлийн 6, туслах түшмэлийн 4 хүн шалгагдлаа. Сорилын шалгалтанд орсон 239 хүнээс дэс түшмэлийн ажлын байранд 99, туслах түшмэлийн ажлын байранд 140 шалгалт өгч, дэс түшмэлийн 42, туслах түшмэлийн 33 нийт 75 хүн сорилын шалгалтанд тэнцжээ. Харин ур чадварын шалгалтанд нийт 63 хүн тэнцсэний 34 нь дэс түшмэлийн, 29 нь туслах түшмэлийн ажлын байр байгаа юм. Ингээд энэ удаагийн төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орсон 239 хүний 63 нь буюу 26.3 хувь нь шалгалтандаа тэнцлээ.