Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл 2015 оны ажлаагаа түрүүллээ

 

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс салбар зөвлөлүүдийнхээ 2015 оны ажлыг дүгнэжээ. Тус тайлангийн хурлаар аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлүүдээс Сэлэнгэ, Өмнөговь, Орхон аймаг дахь Салбар зөвлөлүүд ажил үйлсээрээ тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл нь Төрийн албатай холбоотой хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмыг  үйл ажиллагааныхаа удирдлага болгон ажиллаж, тухайн оныхоо зорилго, зорилтын хэрэгжилтийг хангах, орон нутгийн хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх, стандартын удирдлагаар ханган мэргэшил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэн  ажиллаж байгаа аж. Тус салбар зөвлөл нь энэ жилийн тухайд улсдаа хошой аварга болж буйгаараа онцлогтой хамт олон юм.