Цэнгэлдэх хүрээлэнгийн шинэ зүлэг ургаад эхэлчихжээ

Цэнгэлдэх хүрээлэнгийн шинэ зүлэг ургаад эхэлчихжээ
Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц ид явагдаж байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр битүү тавигдаж дуусч, ургадаг зүлгийн ургалт ч сайн явж байна. Одоогийн байдлаар зүлэг маань соёолоод эхэлчихэж. 7 хоногийн дотор ийнхүү соёолон ургаж байгаа бөгөөд цаашид төө хиртэй ургасны дараа тайралт хийж жигдлэх ажээ. Ийнхүү Сэлэнгэчүүд бид шинэ зүлэг, нар борооноос халхалсан шинэ дээвэртэй, өнгө үзэмжээ сайжруулсан цэнгэлдэх хүрээлэндээ баяраа тэмдэглэх өдөр ойртож байна.