СЭЛЭНГЭ АЙМГИЙН АХМАДЫН ХОРОО “МОНГОЛ ЧАНАР” ЦОМ ӨРГӨМЖЛӨЛ ХҮРТЖЭЭ

Эдийн засгийн чадамжийн суурь судалгааны үндсэн шалгуур үзүүлэлтэнд тэнцэж, өөрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар стандартад тогтмол анхаарч, ахмадуудынхаа төлөө тогтвортой үйл ажиллагаа явуулж Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж яваа Сэлэнгэ аймгийн Ахмадын хороонд “Үндэсний бизнес хөгжлийн нэгдэл” төрийн бус байгууллагаас “Монгол чанар” цом, өргөмжлөл хүртээсэн байна. Аймгийн ахмадын хорооны дарга Р.Ганхуяг, Сүхбаатар сумын Ахмадын хорооны дарга Т.Доржсүрэн болон тэргүүлэгчид аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаатай уулзан энэхүү шагналаа болон хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээнээсээ танилцууллаа.