ОРХОНТУУЛ СУМ МАЛЧИДДАА ТУСЛАХ “САЙН ҮЙЛСИЙН АЯН”-ЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

Орхонтуул сумын ЗДТГ-аас өвөлжилтийн байдал хүндэрч байгаа энэ үед малчиддаа туслах ‘’Сайн үйлсийн‘’ аянг өрнүүлж байна. Тус сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн зун хур бороогүй, гандуу байсан нь өвөлжилтөнд нөлөөлж байна. Иймээс тус сумын малчид малын тэжээл, өвс хадлангаа орон нутгаасаа бэлтгэх боломжгүй, тариаланчид ургац алдсан гээд багагүй  бэрхшээл тулгараад байгаа юм. Түүгээр зогсохгүй өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн их хэмжээгээр цас орж шуурсанаас өвөлжилтийн байдал хүндэрч, зам даваа хаагдах, мал бэлчээрт гарах боломжгүй болоод байгаа. Иймээс тус сумын ЗДТГ-аас сумын иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудынхаа дунд “Малчиддаа туслах сайн үйлсийн аян”-ыг өрнүүлж эхлээд байна. Одоогийн байдлаар тус сумын уугуул ‘’Wizard express consulting’’ ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэцогт 100 боодол өвс, “Хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг гүйцэтгэсэн ‘’Вентана констракшн’ ХХК-ийн захирал Б.Нямбаатар, Орхонтуул сумын Засаг дарга асан С.Эрдэнэбаяр нар 400 боодол өвсийг тус тус хандивлаад байна.