МОНГОЛ УЛСАД ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Өнөөдөр аймгийн төв Сүхбаатар суманд Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100, үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, аймгийн ҮЭХ-ны дарга Ж.Саранцэцэг нарын албаны хүмүүс, аймгийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үе үеийн дарга нар, сум, агентлаг, байгуулагуудын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцлоо.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг ҮЭХ, Ажил олгогч эздийн холбоотой харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулан ажиллаж байна. Тус хэлэлцээрийн ач холбогдол иргэд хөдөлмөрчдийн ая тухтай, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах, эдийн засгийн хүндрэлтэй үед ажлын байрыг хадгалах, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгоход оршиж байна.

Ойн энэ өдөр МҮЭХ-ны “Хөдөлмөрийн алдар” медалиар:

-Орхонтуул сумын ҮЭ-ийн холбооны дарга асан н.Жамсран

-ЭМГ-ын ҮЭ-ийн хорооны дарга асан н.Чимгээ

-Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга асан С.Оюунжаргал

-Зүүнбүрэн сумын ҮЭ-ийн холбооны дарга асан Ц.Лхамаахүү

МҮЭХ-ны “Тэргүүний идэвхитэн”-ээр:

-Сүхбаатар сумын 3-р цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны дарга Ё.Нарантуяа

-Сүхбаатар сумын 2-р сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга асан Г.Түмэндэлгэр

-Сүхбаатар сумын ҮЭ-ийн хорооны дарга асан Д.Хишигсүрэн

-Сүхбаатар сумын МСҮТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Төмөрбаатар

-Сүхбаатар сумын 6 сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга Ж.Баярмаа

-Баянгол сумын ҮЭ-ийн холбооны дарга Д.Баттөмөр

-“Урсгал ус”ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Нэмэхбаатар

МҮЭ-ийн “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр”:

-Дулаанхаан тосгоны ҮЭ-ийн хорооны дарга асан н.Цэрэндолгор

МҮЭХ-ны “Өргөмжлөл”-өөр:

-Сайхан сумын “Цемент шохой”ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Л.Мягмарсүрэн

- Сайхан сумын “Цемент шохой”ХК-ийн Д.Сайнбуян

МҮЭХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр:

-Цагааннуур сумын ҮЭ-ийн холбооны дарга Э.Саранчимэг

-Сүхбаатар сумын УТ-ний 2-р цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооын дарга Д.Хишигсүрэн

нарын хүмүүс шагнагдлаа. МҮЭХ-ны 100 жилийн ойн медалиар 16 хүн шагнагдав.