ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙГДЭНЭ

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил SECiM төслийн үндсэн зөвлөх хатагтай Grieta Tentere тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, SECiM төслийн мэргэжилтэн М.Бямбарагчаа, төслийн зөвлөх Д.Бүжинлхам, Ч.Наранбилэг нарын хүмүүс оролцов. SECiM нь Европийн холбооны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл бөгөөд энэхүү төслийн үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймагт хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийж, аймаг орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүчийг бэлтгэн, олон талын оролцоотой хамтын ажиллагааг төлөвшүүлэх юм. SECiM төслийн баг манай аймагт хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр 4 өдөр ажиллаж байна. Аймгийн Засаг дарга төслийн цаашдын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлллээ.